Эхлэл дэлхий Ханхүү Харри, Меган Маркл нар хүүдээ хайрласан нэрээ зарлалаа

Ханхүү Харри, Меган Маркл нар хүүдээ хайрласан нэрээ зарлалаа

Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар тавдугаар сарын 6-нд мэндэлсэн хүүгээ сэтгүүлчдэд харуулж, сэтгэгдлээ хуваалцлаа. Хүүгээ Арчи Харрисон Маунбеттен-Виндзор хэмээн нэрлэжээ. Доорхи зураг дээр Арчи Харрисон руу Их Британийн Хатан Хаан Елизавета II харахын зэрэгцээ Сассекскийн гүнгийн ахайтан Меган Марклын ээж Дориа Рэглэнд, Хатан хааны нөхөр хунтайж Филипп мөн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар байна.

Арчи Харрисон нь Хатан Хаан Елизавета II-ийн найм дахь гуч бөгөөд Хаан ширээ залгамжлагчдын жагсаалтын долоод бичигдэх боллоо.

Меган Маркл хоёр хоногтой хүүгийнхээ тухайд “Энэ бол ид шид. Үнэхээр их баяртай байна. Дэлхийн хамгийн шилдэг хоёр эр минийх болсон болохоор их жаргалтай байна. Миний хүү өхөөрдөм мөн их тайван дөлгөөн” хэмээн мэдэгджээ.

Харин ханхүү Харри “Хэнтэй нь адилхан гэдгийг би ч хэлж чадахгүй байна. Ойрын нэг сарын хугацаанд сайн харж байя. Өдөр бүр дүр төрх нь өөрчлөгдөөд байна шүүдээ” хэмээн инээмсэглэн өгүүлжээ.

Тавдугаар сарын 6-ны орон нутгийн цагаар 5:26-д Арчи Харрисон 3.26 кг жинтэйгээр хорвоод мэндэлсэн юм.

Ханхүү Уильямын гэргий Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон “Бяцхан хүүг харж, нэрийг нь сонсохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдээд эх үрд эрүүл энх, сайн сайхныг хүсч буйгаа дурьдсан юм.

News1.mn Р.Гэгээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here