Эхлэл улс төр Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ

Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.

50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here