Эхлэл спорт Ливерпүүл Английн хөлбөмбөгийн АШТ-д 514 тэрбум төгрөгийн орлоготой тоглов

Ливерпүүл Английн хөлбөмбөгийн АШТ-д 514 тэрбум төгрөгийн орлоготой тоглов

Манай улс орлого зарлагаа арванхоёрдугаар сард тооцдог. Үүнийгээ төсөв хэлэлцэх, төсвийн жилийн тэнцэтгэл гэх мэтээр нэрлэнэ. Харин Японд тавдугаар сард, Европын хөлбөмбөгийн клубүүд зургадугаар сард орлого зарлагаа бодож гаргадаг. Наймдугаар сард эхэлсэн Английн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн – Премьер лиг өнгөрсөн амралтын ням гарагт өндөрлөлөө.

Нийт 20 баг 38 тойрог тоглосноос Манчестер сити түрүүлж, Ливерпүүл удаалж, Лондон хотын Челси, Тоттенхэм баг гурав, дөрөвдүгээр байрт шалгарав. Энэ амжилт нь эдгээр дөрвөн багийг ирэх намар эхлэх Аваргуудын лигт тоглох эрхтэй болгож байгаа юм. Премьер лигийн сүүл мушгисан гурван баг – Кардифф, Фүлхэм, Хаддерсфилд доошоо унаж, ирэх улирлаас доод лиг -“Чемпион”-д тоглох болов. Ийнхүү Английн Премьер лиг өндөрлөсөн учраас клубүүдийн орлогын урьдчилсан тооцоог гаргаж эхэллээ. 2018/2019 оны хөлбөмбөгийн улиралд хамгийн их орлого олсон багийн жагсаалтыг Ливерпүүл 149.5, Манчестер сити 148.1, Челси 143.1, Тоттенхэм 142.3 сая паундаар (манайхаар тус тус 514, 509, 492, 489 тэрбум төгрөг) тэргүүлжээ.

Хамгийн бага нь гэхэд Премьер лигээс доошоо унаж байгаа Кардифф 99.6, Фүлхэм 98.8, Хаддерсфилд 93.6 сая паундын (энэ манайхаар тус тус 343, 340, 322 тэрбум төгрөг) орлого олсон байна. Тодруулж хэлэхэд, энд зөвхөн Премьер лигтэй холбоотой орлого ярьсан болно. Английн шилдэг клубүүд Аваргуудын лиг, Евролигийн тэмцээнд тоглохдоо олсон орлогыг нэмбэл дээр дурдсан хэмжээнээс 100 сая паундаар их тоо гарна.

Aguulga.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here