Эхлэл спорт Энтони Жошуа анх удаагаа ялагдаж, Энди Руис дөрвөн бүс зэрэг зүүлээ

Энтони Жошуа анх удаагаа ялагдаж, Энди Руис дөрвөн бүс зэрэг зүүлээ

АНУ-ын Нью-Йоркийн “Мэдисон Сквер Гарден”-д мэргэжлийн боксын хүнд жингийн WBA, WBO, IBF, IBO-гийн дэлхийн аварга, Их Британийн тамирчин Энтони Жошуа бүсээ хамгаалах тулааныг Энди Руистай хийлээ.

Долдугаар раундад Энди Руис өрсөлдөгчөө нокаутад оруулснаар ялалт байгуулж, дээрх дөрвөн холбооны аваргын бүсийг зэрэг зүүлээ.

Энди Руис мэргэжлийн боксын рингэнд 34 тулаан хийхдээ 33 ялалт байгуулж, нэг ялагдсан бол Энтони Жошуа энэ тулааныг хүртэлх 22 өрсөлдөгчөө бүгдийг нь ялсан байв. Мөн Энтони Жошуагийн хувьд АНУ-ын рингэн дэх анхны тулаан болсон.

“Энэ ялалтыг надад бэлэглэсэн бурханд талархая. Бурханы ивээлгүйгээр ийм амжилтад хүрэх боломжгүй. Үнэхээр сайхан байна. Миний удаан хүлээсэн мөрөөдөл биеллээ. Ийм амжилтад хүрэхийн тулд олон жилийн турш бэрхшээлийг даван зүтгэсэндээ хүрлээ. Өнөөдөр намайг анх удаагаа унагалаа.

Гэхдээ энэ нь эргээд намайг улам хүчтэй болгосон. Эрч хүч, цэнэг авчих шиг болоод боссон. Тэгээд тулаандаа эргэн орж, түүнийг яллаа” хэмээн Энди Руис өгүүлжээ.

 

News1.mn Р.Гэгээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here