Эхлэл спорт Жокович төрсөн өдрөөрөө хандив цуглуулж, Сербид хүүхдийн цэцэрлэг босгохоор болжээ

Жокович төрсөн өдрөөрөө хандив цуглуулж, Сербид хүүхдийн цэцэрлэг босгохоор болжээ

Дэлхийн тэргүүн теннисчин Новак Жоковичийн төрсөн өдөр өнгөрсөн тавдугаар сарын 22-нд болсон. 32 насныхаа төрсөн өдрөөр тамирчин эр сайн үйлс хийхийг хүсч буйгаа зарлаад хөгжөөн дэмжигчдээсээ хандив өргөхийг хүссэн байна.

Ингээд төрсөн өдрөөр нь 32 мянган евро цуглаж, тэрхүү мөнгөөр эх орон Сербидээ хүүхдийн хоёр цэцэрлэг босгохоор болжээ.

Жокович инстаграмаар хандив өргөсөн бүх хүнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Өнөөдөр Ролан Гарросын шөвгийн дөрөвт Новак Жокович Австрийн Доминик Тимтэй өрсөлдөнө. Харин шөвгийн дөрвийн нөгөө хос нь Рожер Федерер-Рафаэль Надаль юм.

News1.mn Р.Гэгээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here