Эхлэл нийгэм ГССҮТ-д тав тухтай орчин бүрдүүлсэн ресторантай болно

ГССҮТ-д тав тухтай орчин бүрдүүлсэн ресторантай болно

ГССҮТөвийн захиргаа эмч, эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жижүүрт гарч буй эмч, сувилагч, асрагч нарыг үнэ төлбөргүй, чанар стандартад нийцсэн, эрүүл хоол хүнсээр ханган ажиллаж байна.

Хоолыг ая тухтай, цэвэр орчинд идэх нь тухайн хүний сэтгэлзүйд сайнаар нөлөөлж, ажиллах эрч хүчийг сэргээн, эерэг мэдрэмжийг өгдөг. Иймд ажилчдын хоолны газарт эрүүл ахуйн шаардлага хангасан, ая тухтай орчныг бүрдүүлсэн тохижилт хийсэн. Тохижилтод ГССҮТ-ийн нэгдсэн гал тогооны үйлчлэгч  Г.Лхагвасүрэнгийн авъяаслаг охин Б.Намуунцэцэг нь сэтгэл, зүтгэл гарган ханын зургуудыг чадварлагаар зурж, бид бүхний хооллох орчинд өнгө, үзэмж нэмж өгсөн. Иймд эмнэлгийн нийт ажилчид талархал илэрхийлж байна.
Тун удахгүй ГССҮТөвийн нийт эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн ресторан ашиглалтад орох гэж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here