Эхлэл нийгэм Хөвсгөл аймагт баригдах цэвэрлэх байгууламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хөвсгөл аймагт баригдах цэвэрлэх байгууламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Азийн хөгжлийн банк, Монгол улсын Засгийн газрын санхүүжилттэй Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн L3713-МОН төсөл 2017-2021 онд хэрэгжинэ. Энэхүү төслийн хүрээнд Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүдэд хоногт 3000 куб.метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдах юм.

Тэгвэл өнөөдөр “Хөвсгөл аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний ажлууд”-ыг гүйцэтгэх гэрээнд Барилга, Хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Набсан” ХХК, “Эс энд Эй Трейд” ХХК нарын түншлэлийг төлөөлж “Набсан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Төслийн удирдах нэгжийг төлөөлж төслийн зохицуулагч Б.Оюун нар гарын үсэг зурлаа.

Тус төсөл хэрэгжсэнээр Хөвсгөл аймгийн төвд хоногт 3000 куб.метр хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орно. Энэхүү цэвэрлэх байгууламж нь биологи цэвэрлэгээний блок, механик цэвэрлэгээний блок, үйлдвэрийн барилга, лаг, элсний талбай, захиргаа аж ахуйн барилга, цахилгааны дэд өртөө, харуулын байр, цэвэрлэгдсэн усны насос станц, дренажийн болон бохир усны насос станцын барилгууд болон гадна цахилгаан хангамж, бохир усны шугам, гадна зам талбай, тохижилтын ажлуудаас бүрдэнэ.

Төслийн үр дүнд орон нутагт байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орох юм. Цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад орсноор орон нутагт байнгын 19 инженер, техникийн ажилтнууд ажлын байраар хангагдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой болно.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here