Эхлэл нийгэм Чингэлтэй дүүргийн айл өрхөд “Эко Тулгат” зуухыг хөнгөллөлтэй үнээр олгож эхэллээ

Чингэлтэй дүүргийн айл өрхөд “Эко Тулгат” зуухыг хөнгөллөлтэй үнээр олгож эхэллээ

“Монватт” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай энэ хавраас эхлэн хамтран ард иргэддээ хөнгөллөлттэй үнээр “Эко Тулгат” төхөөрөмжийг олгож эхэллээ.

Тодруулбал, дээрх компани өнгөрсөн хоёрдугаар сарын 01-нд “Монватт” ХХК-ын захирал Т.Пүрэвдорж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хоёр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Гарын үсэг зурснаар дүүргийнхээ ард иргэддээ хөнгөлттэй үнэ, илүү боломжит нөхцөлөөр “Эко Тулгат” төхөөрөмжийг олгох юм.

Уг төхөөрөмжийг авах хүсэлтэй Чингэлтэй дүүргийн иргэд нь урьдчилгаа төлбөр болох 200.000 төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийнхээ төлөө буцалтгүй тусламж болгон олгож байгаа юм. Үлдэгдэл төлбөрийг ямар ч хүүгүй нөхцөлөөр 24 сарын хугацаанд сар бүр 99166 төгрөг төлөөд авах бүрэн боломжтой ажээ.

Тус компани нь Чингэлтэй дүүргийн хороодоор явж төхөөрөмжийнхөө илүү дэлгэрэнгүйг танилцуулж яваа учир иргэд болон хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нартай бид хамтарч ажиллаж байна.

“Монватт” компани дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг Монголдоо оруулж ирээд удаж буй.  Монгол, Германы инженерүүдийн хамтран хийсэн, Германы “Олсберг” компанид үйлдвэрлэсэн дулаан хуримтлуулж халаах “Эко тулгат” зуухыг худалдаанд гаргасан.

Тухайн төхөөрөмж нь 20 жилийн ашиглалтын хугацаатай бөгөөд Монгол гэрт амьдардаг айл өрхөд маш тохиромжтой, тав тухтай, ашиглахад хялбар төхөөрөмж юм.

Энэхүү зуухны давуу тал нь нь утаагүй, нүүрс түлэхгүй, тав тухтай орчинд, эдийн засгийн хэмнэлттэйгээр, 100 хувь сэтгэл ханамжтай амьдрах боломжийг бүрдүүлж байгаагаараа их онцлогтой. Шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 21.00-06.00 цагийн хооронд цэнэглэхэд л хангалттай юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here